"Соёлын өвийг хамгаалахад бидний оролцоо" сэдэвт сургалт

Дэлхийн өв - Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамрах хүрээнд үйл ажиллагаа явуулдаг соёлын байгууллагуудын албан хаагчдын соёлын өвийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, сурталчлан алдаршуулах үйл ажиллагаанд соёлын байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор "Соёлын өвийг хамгаалахад бидний оролцоо" сэдэвт сургалтыг ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргаа, Соёлын өвийн үндэсний төв, Соёл, урлагийн удирдлага, менежментийн институт, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл ТББ-ууд хамтран зохион байгууллаа. Сургалт 2018 оны 11-р сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум, Хархорум музейн хурлын танхимд зохион байгуулагдсан юм.

 

Сургалтанд хамрагдсан байгууллагууд:

  • ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд
  • Хархорин, Хөшөө Цайдам, Эрдэнэ зуу музейн менежер, бүртгэл мэдээллийн санч нар
  • Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумын соёлын төвийн эрхлэгч, орон нутаг  судлах танхимын ажилтнууд
  • Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн

 

IMG_0835.JPG

 

IMG_0175.JPG

 

IMG_0828.JPG