Монголчуудын соёлын өвийг уламжлан хадгалах, сэргээн дэлгэрүүлэх олон талт арга хэмжээний үр дүнд иргэд ялангуяа залуучуудын өв уламжлалын талаар мэдлэг өсөж, ёс заншлаа дагах, сэргээх эрмэлзэлтэй болж байна. Орчин цагийн аж төрөх ёс, хэв маяг шинэчлэгдэж, орчин үеийн арга технолог бидэнд илүү ая тухтай амьдрах боломж өгч байгаа учраас хуучин эд зүйлс хэрэглээнээс гарч орхигдон мартагдаж байна.
Мартагдан цөөрч байгаа монгол цоож, түүнийг хийж бүтээж байсан дархчуулын талаар судалгаа явуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, олон нийтэд сурталчлах зорилгоор “Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл“ ТББ-аас “Монгол цоожны гайхамшиг“ төслийг санаачлан БСШУСЯамны Соёл, урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ. Энэхүү төслийн хүрээнд “Монгол цоож – Мартагдашгүй өв“ үзэсгэлэнг 2018.12.19-25-нд амилттай зохион байгууллаа.
Үзэсгэлэнгийн агуулга
- Р.Отгонбаатарын хувийн цуглуулга дахь ховор нандин монгол цоожнууд биетээр тавигдсан.
- Улс, аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол цоожнуудыггэрэл зургаар дэлгэн үзүүлэв.
- Уран дархчуудын тухай мэдээлэл
- Монгол цоожны дотоод бүтэц, оньсны ажиллах зарчмыг 3D анимешнхэлбэрээр үзүүлэв.
- 3D принтерээр хэвлэсэн монгол цоожны загварыг үзэгчид өөрсдөөонгойлгож хүрч мэдрэх боломжийг олгов.
- Монгол цоожны цахим мэдээллийн сан www.mongoltsooj.mongoluv.mn веб сайтын нээлт боллоо.