Узбекстан улсын Гар Урлалын Холбоо” ТББ-аас 2019 оны 9 дүгээр сарын 10-аас 15-ны өдрүүдэд тус улсын эртний хот Кокандад зохион байгуулсан “Олон улсын Гар урлаачдын анхдугаар наадам”-д Монголоос гар урлаач болон судлаачдыг оролцуулах ажлыг "Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл" амжилттай зохион байгууллаа.
Энэхүү наадамд Монголын төлөөлөгчид болох О.Оюунчимэг, Б.Нармандах, Ц.Солонго, Ц.Цолмон нар амжилттай оролцлоо. Наадамд 78 улсын 300 гар урлаач, Узбекистан улсын 1200 гаруй гар урлаач оролцсон бөгөөд эрдэм шинжилгээний хуралд 62 судлаач илтгэл хэлэлцүүлэн хурлын үр дүнд Кокандын гар урлалын судалгааг өргөжүүлэх, гар урлаачдыг хэрхэн дэмжиж, хөгжүүлэх талаар Узбекистаны засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр болов. Мөн наадмын үеэр 1974 онд байгуулагдсан Дэлхийн гар урлаачдын зөвлөлөөс Коканд хотыг дэлхийн гар урлалын хотоор зарлаж тус наадмыг 2 жил тутамд зохион байгуулахаар болсон байна.