Туульч А.Балдандорж ОУ-ын наадмаас шагнал хүртлээ

Бүгд Найрамдах Укбекистан улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “The First International Bakhshi Art (Singing Epic Tales) Festival” буюу “Bakhshi Урлаг-Үлгэр, тууль хайлах Олон улсын анхдугаар наадам” болон “Дэлхийн соёл иргэншил дэх Bakhshi урлагийн орон зай” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал тус улсын Термез хотод 2019 оны 04 дүгээр сарын 5 – аас 10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

 

Дэлхийн 70 гаруй орны туульчид, тууль судлаачид оролцсон тус наадамд Алдарт Жилхэрийн удмын ес дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж, эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор А. Алимаа “Монгол- Узбекстаны туулийн нэр томьёоны тухай” илтгэлээр Монгол Улсаа төлөөлөн оролцсон бөгөөд туульч А.Балдандорж шилдэг туульчаар шалгарч “Өвөг дээдсийн соёл уламжлалыг өвлөн уламжлагч” номинациийн шагналыг хүртлээ.

 

57094415_390546001786618_4089457783810818048_n.jpg

 

57059837_2264244383827503_8777325020146827264_n.jpg

 

57326263_429721304451890_5939861911200858112_n.jpg

 

57213801_273508926922841_6071802589274439680_n.jpg

 

57274436_1786311491469311_2511377715681034240_n.jpg