Соёлын биет бус өвийн контент бүтээх төслийн санааны уралдааны ялагчид тодорлоо

Соёлын Өвийн Сүлжээ, Харилцаа Холбооны Зөвлөл ТББ, Соёлын Өвийн Үндэсний Төв, БНСУ дахь ЮНЕСКО-гийн II зэрэглэлийн Соёлын Биет Бус Өвийн Мэдээлэл Солилцооны Ази-Номхон Далайн Төв (Ichcap) нарын хамтран зохион байгуулсан "СББӨ-ийн контент бүтээх төслийн санааны уралдаан"-ны шилдэг оролцогчидод шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.
 
Шилдэгээр шалгарсан төслүүд 2-р шат буюу олон улсын түвшинд өрсөлдөх эрхтэй болж байгаа бөгөөд энэхүү шатанд амжилттай оролцвол IchLinks Ichcap хөтөлбөрийн хүрээнд контент бүтээх санхүүгийн дэмжлэг авах эрхтэй болох юм.
 
Уралдааны шилдэгээр шалгарсан төслүүд:
-----------------------------------------------------------------
1-р байр: "ЯЗГУУР" видео төсөл. (Бий биелгээ)
2-р байр: "GREATIVE PHOTO" гэрэл зургийн төсөл.
2-р байр: "АВДАР" видео эссе цуврал.
3-р байр: "НЭГҮДЭ" аялгуут үлгэр видео төсөл
3-р байр: "ЗАД" видео, гэрэл зургийн төсөл
Тусгай байр 1: "ЗӨӨДӨЛ" видео төсөл
Тусгай байр 2: "АВЛАХУЙ" ан гөрөөний өв соёл видео төсөл
Тусгай байр 3: "ЭРТ-ЭДҮГЭЭ-ИРЭЭДҮЙ" ардын богино дууны видео төсөл
Тусгай байр 4: "ХОВДЫН 108 ГАЙХАМШИГ" гэрэл зургийн төсөл
-----------------------------------------------------------------
 
A7300001.JPG
 
IMG_5100.JPG
 
IMG_5133.JPG
 
IMG_5122.JPG
 
IMG_5120.JPG
 
IMG_5145.JPG