Нидерландын Вант улсын хунтайж Клаусын сан болон ХБНГУ-ын Герда Хенкел сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эрдэнэ Зуу музейн гамшгийн үеийн бэлэн байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд “Галын аюул, гамшгаас хамгаалах дадлага сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү дадлага сургалтын гол зорилго нь Эрдэнэ Зуу цогцолборыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг оролцогч талуудын гал түймрийн аюулын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, гал түймрийн аюул тохиолдсон үед хэрхэн ажиллах дадлага эзэмшүүлэх явдал байв.
Ерөнхий зохион байгуулагч:
- Соёлын Өвийн Сүлжээ, Харилцаа Холбооны Зөвлөл ТББ
Хамтран зохион байгуулагч:
- Гамшиг, гал түймрээс сэргийлэх Монголын нийгэмлэг
- Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс
- Эрдэнэ Зуу музей
Сургалтанд хамрагдагчид:
- Сумын ЗДТГазар
- Эрдэнэ Зуу музейн албан хаагчид
- Бат-Эрдэнэ Зуу хийдийн лам нар, ажилчид
- Шанхын Баруун Хүрээ хийдийн лам нарын төлөөлөл
- Эрдэнэ Зуу музейн гадаа талбайд бизнес эрхлэгчдийн төлөөлөл
- Дэлхийн өв- Орхоны хөндийн Соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа
- Хархорум музей
- Цагдаагийн хэлтэс
- Цаг уурын хэлтэс
ДАДЛАГА СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Танхимын сургалт:
- Төслийн танилцуулга, ач холбогдол. Б.Алтансүх (Төслийн удирдагч)
- Гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай. (Хархорин, Онцгой байдлын хэлтэс)
- Эрдэнэ Зуу музейн гал түймрийн аюулын үнэлгээний тайлан (Гамшиг гал түймрээс сэргийлэх Монголын нийгэмлэг)
- Барилга архитектурын дурсгалыг гал түймрээс сэргийлэх олон улсын туршлага. Г.Энхбат (Ph.D) (Төслийн зохицуулагч)
Дадлага сургалт:
- Гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн музейн гол сүмд гал унтраах тактикийн тархалтын үзүүлэх сургуулилт
- Сургалтанд оролцогчид гал унтраах багаж хэрэгсэл ашиглан тусгай зориулалтын тэвшинд гал унтраах дасгал сургуулилт