2020 оны 3-р сард Нидерландын Вант улсын хунтайж Клаусын сан болон ХБНГУ-ын Герда Хенкел сан хамтран “Гамшгийн үед соёлын өвийг хамгаалах бэлэн байдал” төслийн сонгон шалгаруулалт зарласан бөгөөд энэхүү 2 үе шат бүхий нээлттэй сонгон шалгаруулалтанд Соёлын Өвийн Сүлжээ, Харилцаа Холбооны Зөвлөлөөс дэвшүүлсэн "Эрдэнэзуу музейн гамшгийн үеийн бэлэн байдлыг сайжруулах нь" төсөл шалгарч 17,780 еврогийн санхүүжилт авахаар боллоо.
Энэхүү төслийн хүрээнд болзошгүй гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр дараах үйл ажиллагааг зохион байгуулах юм. Үүнд:
- Гамшгийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах
- Галын гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дадлага сургалт зохион байгуулах
- Аянга зайлуулагч суурилуулах
- Хулгайн эрсдлээс сэргийлэх зорилгоор музейн дохиоллын системд сайжруулалт хийх
Төслийг 2021 оны 1 сард эхэлж 7-р сард багтаан дуусгах юм.