Монголын баримтат өвийг сурталчлах веб сайт хийх төсөл хэрэгжүүлнэ

ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн хорооноос 2020 оны “Азийн соёлын төв”-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын үр дүнг зарлалаа.


Төслийн сонгон шалгаруулалтанд Ази-Номхон далайн бүсийн орнуудаас 30 гаруй төсөл оролцсоноос 8 төслийг сонгож санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Шалгарсан 8 төсөлд Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөлөөс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Дэлхийд бүртгэгдсэн Монголын баримтат өвүүдийг сурталчлах веб сайт хийх” төсөл багтсанд бид баяртай байна. Энэхүү төслийн гол зорилго нь  “Баримтат өв”-ийн талаарх мэдлэг ойлголтыг олон нийтэд түгээх мөн Монголоос дэлхий болон бүс нутгийн баримтат өвийн жагсаалтанд бүртгэгдсэн 6 өвийг цахим хэлбэрээр Монгол, англи хэлээр нийтэд түгээхэд оршино. 


Төслийн хамтрагчаар Монголын үндэсний номын сан ажиллах бөгөөд 2020 оны 12-р сард багтаан веб сайтыг ашиглалтанд оруулна.


http://www.mowcapunesco.org/grants/?fbclid=IwAR147o1q9_l9VTM_TVTFUE9jPH2XCKT_JtLDAewdEhMLJJCpQMw5hnph7Oo

 
Tags: Музей