УБ ХОТ ОРЧМЫН ТҮҮХЭН ДУРСГАЛТ ГАЗРУУДЫГ ХАМГААЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА

IMG_7711-1.jpg


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар, ШУА-ын Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Чингис хааны өв, соёлын хүрээлэн, Соёлын өвийн сүлжээ харилцаа холбооны зөвлөл ТББ нар хамтран Улаанбаатар хот орчмын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтын нөхцлийг сайжруулах, судалгаа шинжилгээний эргэлтэнд оруулах, соёлын өвийг нийтийн хүртээл болгох, соёлын инновацийг хөгжүүлж аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар харилцан ойлголцож хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэх юм. Үүнд:

 

  1. Улаанбаатар хот орчмын соёлын өвд хамаарах түүхэн дурсгал, барилга байгууламж, археологийн дурсгалуудын хадгалалт хамгаалалтын орчинд үнэлэлт дүгнэлт өгөх, хамгаалалтын бүс тогтоох, судалгаа шинжилгээ хийх, улмаар соёлын өвийн дурсгалд түшиглэсэн соёлын инноваци шингэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох ажлыг хамтран зохион байгуулах, 
  2. Судалгааны ажилд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хамтран бий болгох, төрөл бүрийн хандивын үйл ажиллагаа зохион байгуулах, 
  3. Судалгааны ажлын үр дүнг олон нийт, мэргэжлийн байгууллага, аялал жуулчлалын компаниудад нээлттэй хүргэх,

 

Санамж бичигт  

  • ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ, 
  • НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА Ч.БАТ-ЭРДЭНЭ,
  • ШУА-ИЙН АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ Г.ЭРЭГЗЭН,
  • СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ Г.ЭНХБАТ,
  • ЧИНГИС ХААНЫ ӨВ, СОЁЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ М.БАТБАЯР,
  • СОЁЛЫН ӨВИЙН СҮЛЖЭЭ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛ ТББ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.АЛТАНСҮХ

нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

 

- 2020.07.16 -