Музей, номын сангийн салбарын 2019 оны шилдэгийг шалгаруулав

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын захиалгаар музей, номын сангийн салбарын 2019 оны шилдэг ажилтанг шалгаруулж зохих ёсоор алдаршуулах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Оны шилдэг ажилтан шалгаруулж зохих ёсоор алдаршуулах ажлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулав. 


1-р үе шат. Оны шилдгийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа

“Музейн оны шилдэг ажилтан”-аар Богд хааны ордон музейн сан хөмрөгч Д.Алтаннавчийг шалгаруулж 300’000 төгрөгөөр шагнахаар санал нэгтэйгээр шийдвэрлэв. 

2-р үе шат. Шагнал гардуулах, алдаршуулах үйл ажиллагаа

Шилдэгээр шалгарсан хоёр ажилтны шагналыг 2019 оын 12-р сарын 29-нд зохион байгуулагдсан Соёл, урлагийн салбарын шилдэгийг шалгаруулах ёслол “Мөнгөн мод” арга хэмжээний үеэр гардуулж зохих ёсоор алдаршуулсан болно. “Мөнгөн мод” ёслолын арга хэмжээ Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын хүрээнд 2009 оноос хойш 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Соёл, урлагийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэг юм. 2019 оны “Мөнгөн мод” Соёл, урлагийн салбарын оны шилдэгийг шалгаруулах арга хэмжээ Монголын үндэсний олон нийтийн телевизээр орон даяар шууд дамжуулагдан олон нийтэд хүрсэн болно.

Tags: Музей