Бүгд Найрамдах Узбекистан улсын Гар Урлалын Холбоо ТББ-аас 2019 оны 9 дүгээр сарын 10-аас 15-ны өдрүүдэд тус улсын эртний хот Кокандад “Олон улсын Гар урлалын анхдугаар наадам”-ыг зохион байгуулах гэж байна.
1997 онд Бүгд Найрамдах Узбекстан улсын Ерөнхийлөгчийн “Ардын урлаг болон гар урлаачдыг дэмжихэд улсаас хэрэгжүүлэх арга ажиллагаа” зарлигийн хүрээнд байгуулагдсан тус холбоо 34 төрлөөр гар урлал эрхэлдэг 31’000 гаруй урлаач гишүүнтэй.
“Олон улсын гар урлалын анхдугаар наадам”-ын тухай:
- Наадам 2019 оны 09 дүгээр сарын 10-15-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекстан улсын Коканд хотноо зохион байгуулагдана.
- Ойролцоогоор дэлхийн 50 гаруй орны 600 гаруй урлаачид, гар урлалын олон улсын байгууллагуудын 150 орчим төлөөлөгчид оролцоно.
- Гар урлалыг хөгжүүлэх болон судлах зорилгоор эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.
ОУ-ын наадам болон эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод тавих шаардлага болон зардал:
Олон улсын наадам болон эрдэм шинжилгээний хуралд улс бүрээс 8 оролцогчийг сонгон шалгаруулж оролцуулах ба оролцохыг хүсэгчид дараах бичиг баримтыг бүрдүүлж Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл ТББ-ын contact@culturalheritagecouncil.mn цахим шуудангаар 2019 оны 5-р сарын 25-ны дотор илгээнэ үү.
1. Олон улсын наадмын хүрээнд зохион байгуулагдах уралдаанд оролцохыг хүсэгч
- CV /Монгол, Англи хэл дээр/ CV загвар татах
- Оролцогчийн 6 х 9 см хэмжээтэй 3 ширхэг өнгөт гэрэл зураг
- Зөвлөмж захидал (Гар урлалын салбарт хангалттай туршлагатай, дотоод болон гадаадын уралдаан, наадамд оролцож байсныг илэрхийлсэн энэ салбарын эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас авсан байх)
- Бүтээлийн зургаас хамгийн багадаа 10 зураг хавсаргах
2. Эрдэм шинжилгээний хуралд оролцохыг хүсэгч
- CV /Монгол, Англи хэл дээр/ CV загвар татах
- Оролцогчийн 6 х 9 см хэмжээтэй 3 ширхэг өнгөт гэрэл зураг
- Англи эсвэл Орос хэл дээр бичсэн 4-5 хуудас 800 үгнээс дээш өгүүлэл
Олон улсын наадам болон эрдэм шинжилгээний хуралд оролцогчдын мэдээллийг Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөлөөс нэгтгэн ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО-нд илгээх бөгөөд оролцогчдыг шалгаруулах эцсийн шийдвэрийг ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО гаргана. Шалгарсан хүний наадам, эрдэм шинжилгээний хуралд оролцох зардлыг (онгоцний тийз, байр, хоол) зохион байгуулагч Бүгд Найрамдах Узбекистан улсаас хариуцна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99055643, 99057308 утсаар холбогдон авна уу.